2016 онд Туркт төрийн эргэлт хийх гэж оролдсон “Феттула” террорист байгууллагатай холбоотой 21 сэжигтнийг баривчиллаа гэж тус улсын аюулаас хамгаалах албаны эх сурвалж мэдэгдлээ.
Цагдаагийн албан хаагчид Истанбул хотын 24 дүүргийн 54 байрлалд терроризмтой тэмцэх ажиллагаа явуулсны үр дүнд эдгээр сэжигтнийг баривчилсан гэж эх сурвалж нэрээ нууцлан мэдээлэл өгсөн байна.
“Феттула” террорист байгууллагын “ByLock” шифрлэсэн зурвас илгээх программын хавсралтыг ашиглаж, тус байгууллагын сургалтын үйл ажиллагаанд оролцсон хэрэгтэй холбогдуулан тэднийг баривчилжээ. Үүний зэрэгцээ тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг, тоон багаж төхөөрөмжийг цагдаа нар хураан авсан байна.
Туркийн Засгийн газрын мэдээлснээр, Гюлений хөдөлгөөн /FETO/ болон тус хөдөлгөөний тэргүүн Фетулла Гюлен нь 2016 оны долдугаар сарын 15-нд болсон төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан ажээ. Энэ үеэр 251 хүн амиа алдаж, 2200 орчим хүн шархадсан билээ.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
1 Comment
300883 421397Do you mind if I quote a couple of your posts as long as I provide credit and sources back to your internet site? My blog is inside the exact identical area of interest as yours and my visitors would truly benefit from some with the info you provide here. Please let me know if this ok with you. Thanks! 522490