Galaxy Note үргэлж хэрэглэгчийн хүлээлтийг давсан хүчирхэг технологийн боломжуудыг санал болгосоор ирсэн. Өнгөрөгч долоо хоногт Монголын зах зээл дээр албан ёсоор худалдаанд гараад байгаа Galaxy Note9 гар утасны хувьсал болсон онцлог давуу талуудыг уншигч та бүхэндээ танилцуулъя.
Хүчин чадал
Note9 одоогоор Samsung-ийн хамгийн хүчирхэг үзүүлэлт бүхий бүрэн тоноглогдсон ухаалаг утас юм. 4x2.7GHz бүхий хүчирхэг Octa-core процессор, Snapdragon 845 чип болон 8GB шуурхай санах ойн тусламжтайгаар өндөр график нягтаршил бүхий тоглоом, видео дүрслэлийг өндөр чанартайгаар тоглуулах бөгөөд нэг зэрэг олон апп ажиллуулахад саадгүй ажиллах болно.
Өмнөх загвараасаа хурд хүч нь 55% нэмэгдсэн 10нм бүхий хүчирхэг процессор нь халалтаас урьдчилан сэргийлэх хөргөх системээр тоноглогдсон, тоглоомыг тасралтгүй үргэлжлүүлхээр бүтээгдсэн хиймэл оюун ухаантай тул та юунд ч санаа зоволгүйгээр тоглоомоо бүрэн дүүрэн мэдэрч тоглоорой?
Багтаамж
Ухаалаг гар утасны түүхэнд хувьсал авчирсан Galaxy Note9 гар утас нь 512GB багтаамжтай бөгөөд хэрэглэгч та нэмэлтээр 512GB багтаамж бүхий MicroSD карт суулгаснаар таны утас 1TB хүртэл багтаамжтай болно. Энэ нь зөвхөн бусад ухаалаг гар утаснуудаас их хэмжээний багтаамжтай болоод зогсохгүй зарим зөөврийн компьютеруудаас илүү гарсан үзүүлэлт юм.
Батарей
4000mAh хүчирхэг батарей нь бүхэл өдрийн турш цэнэгээ барина. Таны амьдралын хэмнэл улам эрчимжсэн ч утас тань таны дэргэд үргэлж асаалттай байх болно.
Утасгүй цэнэглэгчээр цэнэглэх боломжтой тул цэнэглэгч кабел, зөөврийн цэнэглэгч зэргийг биедээ авч явах шаардлагагүй.
Стерео яригч
Note9 утсанд зориулан тусгайлан бүтээсэн AKG брэндийн стерео яригч танд илүү амьд илүү чанга дуугаралтыг мэдрүүлэх болно. 4 өөр төрлийн горим бүхий Dolby Atmos технологи нь гар утаснаасаа кино үзэх эсвэл хөгжим сонсож байхад тань яг л театрт байгаа мэдрэмжийг төрүүлнэ.
Тоглоомонд зориулан бүтээгдсэн
Galaxy Note9 утасны бас дэвшилтэт технологи бол шингэн карбон хөргөлтийн систем юм. Хуримтлагдсан дулааныг эрчимтэй сарниулах энэхүү систем нь таныг өндөр график дүрслэл бүхий тоглоом тоглож байх зуур автоматаар ажиллах горимтой.
Дэлгэц
6.4 инч бүхий Super AMOLED дэлгэц нь өнгө, гэрэлтүүлгийн ялгарлыг гайхамшигтай харагдуулах бөгөөд 18:5:9 хэмжээст дэлгэцийн харьцаа нь кино театрт байгаа мэт мэдрэмж төрүүлнэ.
Доргилт болон цохилтод тэсвэртэй шинэ технологи бүхий Gorilla Glass5 шилээр утасны нүүрэн тал бүрхэгдсэн тул урьд өмнөх загваруудаасаа илүү бат бөх дэлгэцтэй болсон.
S PEN
Шинэ загварын S pen нь загварлаг чамин хийц болон бизнесийн өдөр тутмын хэрэглээний төгс хослол юм.
S pen үзэгний хошуунд Ultra tone байрлуулж өгсөн тул 4096 түвшиний даралт мэдрэх бөгөөд бичих, зурах гэх мэт үйлдлүүд нь цаасан дээр үзэг, харандаагаар зурж буй мэт хялбар болсон. Мөн түүнчлэн S pen нь утсандаа байхдаа түргэн цэнэглэгддэг учир үзгээ цэнэглэх тал дээр санаа зовох зүйлгүй.
Bluetooth холболттой болсон тул үзгэн дээрх товчлуурыг ашиглан камераар зураг дарах, танилцуулга презентациа удирдах, аппликейшнээ ажиллуулах зэрэг үйлдлүүдийг алсаас хийх боломжтой.
Хувьсал болсон ухаалаг камер
Хос линз бүхий камер нь орчны гэрэлд яг л хүний нүд шиг дасан зохицох чадвартай. Өдөр шөнийн аль ч үед тод томруун, амьд зураг дарах чадвартай.
Ухаалаг камер нь дүрсийг өөрөө танин ялгаж, орчны гэрэл болон өнгөний ялгарлыг автоматаар тохируулна. Үүнээс гадна зурган дээр гарсан алдаа, өө сэвийг илрүүлж тэр дор нь мэдээлэл өгснөөр дахин илүү үзэмжтэй зураг дарах боломжийг олгодог. Таны дарсан зурганд хэн нэг нь нүдээ анисан, фокусгүй гарсан, гэрлийн тусгал буруу эсвэл камер бохирдолтой үед Flaw Detection технологийн тусламжтайгаар тэр дор нь дэлгэц дээр мэдээлэл өгдөг.
Харин та ухаалаг гар утасны технологийн хувьсал болсон Galaxy Note9 гар утсыг худалдан авахаар төлөвлөж байгаа бол Samsung нь хэрэглэгчдэдээ худалдан авалтын дараах 2 төрлийн нөхцлийг санал болгож байгаа юм байна.
- Samsung-ийн албан ёсны дэлгүүрүүдээр Galaxy Note 9 загвар нь 3,350,000 төгрөгөөр худалдаалагдах бөгөөд Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк-ны хүүгүй, урьдчилгаа төлбөргүй, 12 сарын хугацаатай зээлээр авах боломжтой.
- Гар утсаа шинэчлэхээр төлөвлөж буй хэрэглэгчдэд зориулсан “Ашигтай солилцоо” хөтөлбөр Samsung-н албан ёсны дэлгүүрүүдийн нэг Skytedy төвд байрлах салбарт үргэлжилж байна. Худалдан авагч өөрийн барьж буй Samsung эсвэл iPhone утсаа Samsung дэлгүүрт борлуулж, зөрүү үнийн дүнг төлснөөр шинэлэг, үлэмж хүчирхэг Samsung Galaxy Note 9 утастай болох боломжтой юм. Шаардлага хангасан хуучин гар утсыг өөрийнх нь бодит зах зээлийн үнэлгээнээс 200,000 төгрөгөөр илүү үнэлж авна гэдэг нь энэхүү хөтөлбөрийн хамгийн гайхалтай хэсэг нь юм. Жич: Нэг Note 9 утсанд нэг хуучин утас тооцон авч, солилцоо хийнэ.
Ашигтай солилцоо хөтөлбөрт оролцох эрхтэй утаснуудын жагсаалт:
Brand | Model | |
Samsung | Galaxy A5 (2017) | |
Samsung | Galaxy A7 (2017) | |
Samsung | Galaxy S7 | |
Samsung | Galaxy S7 edge | |
Samsung | Galaxy S8 | |
Samsung | Galaxy S8+ | |
Samsung | Galaxy Note 4 | |
Samsung | Galaxy Note 4 edge | |
Samsung | Galaxy Note 5 | |
Samsung | Galaxy Note 8 | |
Apple | iPhone 6 | |
Apple | iPhone 6 Plus | |
Apple | iPhone 6S | |
Apple | iPhone 6S Plus | |
Apple | iPhone 7 | |
Apple | iPhone 7 Plus | |
Apple | iPhone 8 | |
Apple | iPhone 8 Plus | |
Apple | iPhone X |
Улаанбаатар хотод:Samsung брэндийн албан ёсны дэлгүүрүүд:
- Зайсан Хилл цогцолбор
- Тэнгис кино театрын замын урд СКАЙ ТЕДИ (ТЕДИ төвтэй залгаа) төвийн 1 давхарт
- ШАНГРИ-ЛА МОЛЛ худалдааны төвийн 3 давхарт
- ЭНКАНТО ОРГИЛ худалдааны төвийн 1 давхарт
- ЗАЙСАН ОРГИЛ худалдааны төвийн 1 давхарт
- И-МАРТ худалдааны төвийн 2 давхарт
- Max mall их дэлгүүрийн 4 давхарт
- 3, 4-p xорооллын СОЛО МОЛЛ худалдааны төвд
Орон нутагт:
- Эрдэнэт хот, Өлзийтбулаг худалдааны төв
- Баян-Өлгий аймгийн Өлгий хот, Ай-Хой төвийн 1 давхар
Лавлах утас: 1800-2555
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
601 Comments
I just want to tell you that I’m very new to blogs and actually enjoyed you’re web blog. More than likely I’m going to bookmark your site . You amazingly come with incredible stories. Cheers for revealing your web site.
I do believe all of the concepts you’ve offered for your post. They’re really convincing and can definitely work. Still, the posts are very short for newbies. May you please lengthen them a little from subsequent time? Thanks for the post.