Рианна нэрээрээ алдартай дуучин Робин Фенти төрөлх нутаг Барбадосынхаа онцгой бөгөөд бүрэн эрхт элчээр томилогджээ. Энэхүү үүрэгт ажлын хүрээнд тэрбээр боловсрол, аялал жуулчлал болон хөрөнгө оруулалтын асуудлуудыг хариуцан ажиллах аж.
“Рианна эх орондоо хайртай нэгэн бөгөөд энэ нь түүний хүмүүнлэгийн үйлс тэр дундаа эрүүл мэнд, боловсролын хүрээнд явуулж буй үйл ажиллагаанаас харагддаг. Тэрбээр эх орныхоо төлөө ажиллаж, эх орноо өөрийн гэр мэт үздэг нь түүний эх оронч үзлийг харуулж чадсан юм” гэж Барбадосын Ерөнхий сайд Миа Амор Моттли хэлсэн байна.
"Дуучин бүсгүй хилийн чанадад эх орныхоо нэрийг гаргахад бодитой хувь нэмэр оруулсан. Рианна хөгжмийн авъяас билэгтэй төдийгүй бизнесийн салбарт хэрсүү ухаан, алсын хараатай гэдгээ харуулж чадсан юм. Шинэ албан тушаалд томилогдсоноороо дуучин бүсгүй Барбадост зайлшгүй хийгдэх шаардлагатай өөрчлөлтүүдэд илүү чухал үүрэг гүйцэтгэх боломжтой болох юм” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
1 Comment
844972 154832Fascinating post. Ill be sticking about to hear significantly a lot more from you guys. Thanks! 462875