Австралийн их, дээд сургуулиудад сурч буй оюутнуудаас эмэгтэй болон гадаад оюутнууд хамгийн өндөр амжилттай сурдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
"Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага" /OECD/ байгууллагаас явуулсан энэхүү судалгаанд Австралийн 750 сургуулийн 14500 оюутан хамрагдсан байна. Судалгааны үр дүнд австрали оюутнууд сурлагын амжилт болон суралцах урам зоригоороо бусад 50 гаруй орны оюутнууд дундаас 13-т жагсчээ.
Мөн эмэгтэй оюутнууд эрэгтэй оюутнуудаасаа илүү суралцах урам зоригтой байгаа бол гадаад оюутнууд австрали оюутнуудаас илүү амжилттай сурч байгааг судалгаагаар тогтоожээ.
Үүний зэрэгцээ газар зүйн байрлалаас шалтгаалан оюутнуудын сурлагын амжилт болон суралцах урам зориг өөр өөр байжээ. Жишээ нь нийгэм эдийн засгийн хөгжил өндөртэй газар нутаг болон томоохон хотоос гаралтай оюутнууд хамгийн амжилттай сурдаг байна. Тэдний дийлэнх хувь нь “ангидаа хамгийн онц сурдаг” гэсэн хариулт өгчээ.
Австралийн Боловсролын судалгааны зөвлөлийн гүйцэтгэх захирал Сью Томсон уг судалгааны үр дүнтэй холбогдуулан өөрийн санал бодлоо илэрхийлэхдээ, "нийгэм эдийн засгийн хувьд буурай хөгжилтэй нутгаас гаралтай, алслагдсан нутгийн болон уугуул австрали оюутнуудын сурлагын амжилт, суралцах урам зориг муу байгааг энэхүү судалгаа харуулж байна. Үүнтэй холбогдуулан Австралийн боловсролын системийн сул талыг засч залруулах шаардлагатай. Оюутнуудын амжилттай суралцах болон хувийн боловсрол эзэмших, зорилгоо тодорхойлоход урам зориг гэдэг зүйл хамгийн чухал үүрэгтэй" гэж хэллээ.
More from Боловсрол
Э.ХҮСЛЭН 2023 ОНЫ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН РАПИД ТОГЛОЛТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО
Эдгээр өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират хотноо зохиогдож буй 2023 оны өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 өсвөрийн шатарчид …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 2020-2023 ОНЫ ХООРОНД ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРСОН СУРГУУЛЬ БОЛОН ӨРГӨТГӨЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дүүргийн хэмжээнд 2020 онд 21 сургууль 24,550 хүүхдийн хүчин чадалтай үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2023 оны байдлаар 27 сургуульд …
ГЭЛЭНХҮҮГИЙН СУВАРГА
Хөвсгөл аймагт амьдарч байсан Гэлэнхүү гэдэг хүн насны эцэст өөртөө зориулж бүтээн босгосон байна. Энэ хүн 1880-аад оны сүүл, 1890-ээд …
2 Comments
285982 512179I genuinely thankful to locate this site on bing, just what I was seeking for : D too bookmarked . 204267
130228 75450I discovered your weblog post internet site on the search engines and appearance several of your early posts. Always maintain the top notch operate. I additional the Feed to my MSN News Reader. Seeking forward to reading a lot much more on your part down the line! 155523