- Та амралтын өдрүүдэд гэр бүлийнхэндээ ямар хоол хийж өгөх гэж байна вэ? -
Дарс хоолны амтыг нэмж, эерэгээр нөлөөлдөг гэдгийг бид мэддэг ч чухам ямар хүнсний бүтээгдэхүүнд хэрхэн хэрэглэдгийг тэр бүр мэддэггүй билээ. Тиймээс бид та бүхэндээ дарсыг ямар хоолонд хэрхэн яаж нэмбэл амтыг нь улам нэмдэг болохыг хүргэе. Тухайн хоолонд сүмс болон амталгаа болгон ашиглахад хамгийн тохиромжтой дарсыг хамтад нь бичсэн болно.
УЛААН ДАРС ба ШПАГЕТТИ - JP Chenet Cabernet Syrah
Хуурай, хатуу гоймон буюу ялангуяа шпагетти гоймонг чанахдаа усандаа гурван аяга улаан дарс хийн буцалгаж болговол амтыг улам нэмдэг. Үүнийг хүмүүс тэр бүр мэдэхгүй ч нэртэй ресторануудын ахлах тогооч нар энэ аргыг их хэрэглэдэг аж.
ДАРСАНД ДАРШИЛСАН ҮХРИЙН ХАВИРГА ба НАРИЙН НОГОО - JP Chenet Merlot
Амтлаад шарсан үхрийн махтай богино хавирга болон нарийн ногоог улаан дарсанд хийн хонуулаад маргааш нь битүү чанагчид чанах, шарах шүүгээнд шарах эсвэл хайруулын тавган дээр зөөлөн галаар шарвал амтыг илүү нэмж өгдөг. Ингэхдээ хонуулсан дарстай усаа хамт хийнэ. Харин нарийн ногоонууд энэ үед өнгө нэмэхээс гадна амтыг зөөллөдөг.
УЛААН ДАРСНЫ СҮМСТЭЙ МАХАН ТАТАШ - Kiwi Cuvee Malbec
Дарсаар сүмс хийвэл маш гоё амттай болдог. Ялангуяа нүдэж зөөллөсөн үхрийн мах эсвэл махан татшийг дарсаар хийсэн сүмсээр амталбал махны амтыг улам нэмдэг. Дарсаар сүмс хийх энгийн жорыг мэдээллийн төгсгөлөөс унших боломжтой. Зөөлөн махыг амтлахад Kiwi Cuvee Malbec дарсыг сонговол илүү зохицно.
ДАРС ба САРМИСТАЙ УТСАН ЗАЙДАС - JP Chenet medium sweet red
Сайн чанарын зайдсыг сармисын хамт шарахдаа бага зэргийн улаан дарс хийхэд зайдсыг илүү зөөлөн, шүүслэг болгож өгдөг.
УЛААН ДАРСНЫ СҮМС ба ҮХРИЙН ШАЗАЛСАН МАХ - Kiwi Cuvee Syrah
Үхрийн махан стейкийг амттай болгоё гэвэл махыг чийглэг, шүүслэг, зөөлөн болгоход өтгөн улаан дарсыг хэрэглээрэй. Тогооч нар үхрийн махан стейк хийхэд энэхүү аргыг хэрэглэхийг илүүд үздэг.
БЯСЛАГТАЙ БЯЛУУН ДЭЭРХ ДАРСНЫ ЦЭЛЦЭГНҮҮР - JP.Chenet medium sweet rose, JP.Chenet medium sweet white
Бидний нэрлэж заншсанаар “чизкэйк” буюу бяслагтай бялууг хийхэд амтанд нь дарс бас эерэг нөлөөтэй. Ер нь бяслаг болон дарсыг хоорондоо сайн зохицох идээ ундаа хэмээдэг юм. Ихэнх бяслагтай бялуу чихэрлэг нялуун байдаг ч дээр нь бага хэмжээгээр дарсыг царцаамаг болгож нэмснээр нялуун амтыг шингэлж өгдөг. Нэг үгээр бяслагтай бялууны амтны тунг нь тааруулдаг гэсэн үг.
УЛААН ДАРС ба ШОКОЛАДТАЙ БЯЛУУ - Kiwi Cuvee pinot noir
Нэгэнт л бялууны талаар дурдсаных шоколадтай бялуу хийхэд улаан дарс хэрхэн нөлөөлж болохыг зааж өгье. Дарс чихэрлэг нялуун амтыг бууруулдаг хэмээн дээр дурдсан билээ. Тиймээс нялуун болох “дуртай” байдаг шоколадтай бялууг хийхдээ зуурмагандаа улаан дарсыг бага зэрэг нэмбэл мөн л амтыг тэнцвэржүүлж чяс хийсэн бага зэрэг исгэлэн амтыг оруулж өгнө.
ДАРСНЫ СҮМСТЭЙ ЯРГАЙ ЗАГАС - JP Chenet Reserve Merlot-Cabernet
Дарсыг хоолны жорд оруулан хэрэглэх энгийн нэг жишээ бол загас амталгаа. Тэр дундаа хатуу улаан дарсаар амталсан яргай загас салахын аргагүй амттай болдог. Махны амт нь нэмэгдэхээс гадна өнгө ч илүү гоё шаргалтан, сүмстэй мэт болдог.
Улаан дарсны сүмс хийх энгийн жор:
Улаан дарсны сүмс хийх маш олон төрлийн жор байдаг ч энэ удаад хамгийн энгийн жорыг хүргэж байна.
Орц:
Улаан дарс – 150мл
Үхрийн өтгөрүүлсэн шөл (beef stock) – 200мл
Цөцгийн тос (масло) – 10гр
Дарсаа зөөлөн гал дээр буцалгах бөгөөд дарсны ¾ нь ширгэсний дараа үхрийн өтгөрүүлсэн шөлөө нэмээд 5 минут буцалгана. Дараа нь өөрийн амталгаагаар перец болон давсаа хийгээд галаа унтраана. Түүний дараагаар цөцгийн тосоо хийн хутгаад дарсны сүмс маань бэлэн болох юм.
*Сануулахад, хоол хийхэд дарсыг ашиглах явцад өндөр температурт спиртийн шинж чанар нь үгүй болдог учир хүүхдэд сөрөг нөлөөгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг.
More from Lifestyle
“Таван толгой түлш”-ийн баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэнэ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр “Таван толгой түлш” компанийн баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа. Тэрбээр энэ үеэр баруун бүсийн үйлдвэрийг 2022 оны …
Дэлхийн загварын шоунд манлайлсан Монгол хүүхдүүд
Монголын загварын ертөнц ихэд өсөлт дэвшилттэй спортынхноос дутахгүй амжилт гаргаж явааг бид алгасах учиргүй. Тэгвэл чадварлаг ах эгч нарынхаа араас …
Ирээдүйн хүргэндээ арай л эрт санаа зовоод байна уу даа Анхаа минь!
Жүжигчин хүн бийлэгжүү айлд бэр ордгоос хүргэн болсон нь ховор. Тэгвэл марзан төрх, хошин яриатайгаараа алдартай Г.Анхбаяр “MCS”-ийн нэгэн захирлын …
2 Comments
690034 488372But another intelligent weblog! Completely cannot wait for a lot a lot more! 249793
124501 729279This constantly amazes me exactly how blog owners for example yourself can discover the time and also the commitment to maintain on composing fantastic blog posts. Your website isexcellent and 1 of my own ought to read blogs. I just want to thank you. 561632