Зориг сан ТББ, Швейцарын Хөгжлийн Агентлаг-тай хамтарсан оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.
Энэ хичээлийн тус тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 60-н оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох юм байна. Зориг сан нь байгуулагдсан цагаасаа эхлэн залуусын боловсролыг дэмжих чиглэлээр олон байгууллага, хувь хүмүүстэй хамтран төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн ба одоог хүртэл 2500 орчим оюутанд тэтгэлэг олгоод байна. Энэ хугацаанд Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамгийн урт хугацаанд буюу 13 жил тогтвортой хамтран ажиллаж нийтдээ 1100 орчим оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан, нийгмийн хөгжлийн 130 шахам бичил төслийг хэрэгжүүлсэн байна.
Швейцарын хөгжлийн агентлаг, Зориг сангаас хамтран хэрэгжүүлдэг уг тэтгэлэгт хөтөлбөрийн онцлог нь сургууль, мэргэжил үл харгалзан дотоодын Их, Дээд сургуулиудын 2-оос дээш курсын үндсэн ангид 3,2-оос дээш голч дүнтэй суралцаж буй бүх оюутнууд өрсөлдөх боломтой юм. Мөн түүнчлэн тэтгэлэгт хамрагдсан оюутнууд хувь хүний хөгжлийг дэмжсэн сургалтуудад үнэ төлбөргүй хамрагддагаас гадна тэдгээр оюутнууд нийгэмдээ тустай бичил төслүүд санаачилан боловсруулж төслийнхөө хэрэгжилтэд гар бие оролцож олон талын чадваруудад суралцдаг юм.
Тус оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт нь 2 үе шаттай явагдах ба эхний шатны шалгаруулалтыг тухайн оюутны өөрийнх нь бүрдүүлсэн материалд үндэслэн явуулдаг бол сүүлийн шатны шалгаруулалтыг ганцаарчилсан ярилцлага хэлбэрээр явуулдаг юм байна. Түүнчлэн Зориг сангаас зарлагдсан оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүдэд жил тутам хандах оюутны тоо улам бүр нэмэгдсээр байгаа нь тус сангийн үйл ажиллагаа төдий чинээгээр нийгэмд танигдаж байгаагийн илрэл юм. Одоо зарлагдаад байгаа энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт 2018 оны 9 сарын 12-ныг хүртэл өргөдөл хүлээж авах ба дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн тус байгууллагын www.zorigsan.mn хуудаснаас авч болох юм байна.
More from Боловсрол
Э.ХҮСЛЭН 2023 ОНЫ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН РАПИД ТОГЛОЛТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО
Эдгээр өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират хотноо зохиогдож буй 2023 оны өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 өсвөрийн шатарчид …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 2020-2023 ОНЫ ХООРОНД ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРСОН СУРГУУЛЬ БОЛОН ӨРГӨТГӨЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дүүргийн хэмжээнд 2020 онд 21 сургууль 24,550 хүүхдийн хүчин чадалтай үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2023 оны байдлаар 27 сургуульд …
ГЭЛЭНХҮҮГИЙН СУВАРГА
Хөвсгөл аймагт амьдарч байсан Гэлэнхүү гэдэг хүн насны эцэст өөртөө зориулж бүтээн босгосон байна. Энэ хүн 1880-аад оны сүүл, 1890-ээд …
1 Comment
184397 147721I view something genuinely unique in this website . 124493