Их Британийн “Burberry” хувцасны брэнд сүүлийн 20 жилд анх удаа логогоо өөрчилжээ. Шинэ логоныхоо зургийг тус компани “Инстаграм” хуудастаа нийтэлсэн байна.
Бүтээгдэхүүний өмнөх лого "Burberry London" гэсэн бичигтэй байсан бол шинэ лого нь "Burberry London England" гэсэн бичигтэй болжээ. “Блүүмберг” агентлагийн мэдээлснээр, шинэ логог Их Британийн загвар зохион бүтээгч Питер Сэвилл бүтээжээ.
“Питер бол манай үеийн хамгийн агуу суутнуудын нэг. Шинэ логог бүтээх ажилд түүнтэй хамтран ажилласандаа тун баяртай байна” гэж “Burberry” компанийн уран бүтээлийн асуудал эрхэлсэн захирал Риккардо Тиши хэлжээ.
Шинэ логонд мөн “Burberry” брэндийг санаачлагч Томас Бёрберригийн нэрний “Т”, “В” үсгүүдийг оруулсан байна.
More from Fashion
Фото: УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж эхэллээ.
Фото: УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж эхэллээ. Гишүүдийн гэр барьж, доороо дэвсэх гэж авчирсан эсгийг цагдаа …
Монголын поп дива нар ямар хоббитой вэ?
Хэдэн жилийн өмнө “UP music” продакшн Монголын рок попын эмэгтэй уран бүтээлчид дундаас гавъяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, СТA …
Олны танил эрхмүүдийн бага нас /Фото/
Хүн бүхний бага нас өөр өөрийн түүхтэй. Зарим нь багадаа хэрсүүхэн хүүхэд байсан бол зарим нь ёстой л эрхийн “тэнэг” …
1 Comment
144675 26735Hello there! Good post! Please inform us when all could see a follow up! 130767