Таныг эрт үхүүлэх транс тос агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг цувралаар танилцуулья.
Төрөл бүрийн ургамлын шингэн тосыг үйлдвэрийн аргаар боловсруулан хатуу төлөвт хувиргаж хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх аргыг 1900 онд нээж тухайн үедээ сайшаан магтагдаж байв. Ингэж транс тос хүнсэнд ихээр орох болсон юм. Харин Анагаахын шинжлэх ухаан 1990 оноос хойш транс тос хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаарх судалгаа ихээр хийх болсон. Олон орны олон судлаачдын олон мянган судлагаагаар транс тос нь судас хатуурах эмгэг, зүрх судасны өвчин үүсэхэд шууд нөлөөлдөг болохыг нотлов, батлав. Ийнхүү нотолгоо, баталгаанд үндэслэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага улс орнуудад үйлдвэрийн аргаар гаргаж авсан транс тосыг хэрэглээнээс гаргах уриалга, зөвлөмж гаргасан юм.
Иргэдийнхээ эрүүл мэнддээ анхаардаг улс орнууд аль хэдийнээ үйлдвэрийн аргаар боловсруулсан транс тос агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлээс шахаад эхэлжээ. Харин Монгол улсад транс тос агуулсан хүнсийг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Өөрөөр хэлбэл транс тостой хүнсэнд хордох таатай орчин бүрдсэн улс гэсэн үг. Иймд иргэд өөрсдөө худалдан авалт хийхдээ транс тос агуулаагүй хүнсний бүтээгдэхүүнээ сонгох нь чухал юм. Ингэхийн тулд шошго уншиж дадах хэрэгтэй.
Монголд ихээр худалдаалагддаг транс тос агуулсан маргарины орц найрлагыг та бүхэнд танилцуулья: - Устөрөгчжүүлсэн, цэршүүлсэн, үнэр оруулсан шар буурцгийн тос - Аарцны сүүний ийлдэс - Хүнсний давс - Элсэн чихэр - Эмульсжүүлэгч (тосны хүчлийн моноглицерид) - Консервант (калийн сорбат) - Жинхэнэ цөцгийн тосны амт, үнэр оруулагч - Байгалийн будагч бодис - Транс өөх тосны хүчлийн хэмжээ 20%
хэмээн шошгондоо заажээ.
Шошго уншиж сонголтоо хийцгээе!
Эх сурвалж: Цахим эмч
More from Шүүмж
ЦЕМЕНТ БА БОДЛОГЫН ЗӨРҮҮ
Олон нийтийн сүлжээгээр олны танил “нөлөөлөгч” эрхэм нэгэн бичлэг постолсноор хэсэгтээ Монголчуудыг ярих сэдэвтэй байлгав. Уг бичлэгт дотоодын цементний үнэ …
ОНЦЛОХ СУРВАЛЖИЛГА: “БҮТээлч БолГОЁ”
Урин дулаан цаг ирсэнтэй зэрэгцэн зуны фестиваль, шоу, арга хэмжээнүүд өргөн хүрээнд зохион байгуулагдсаар байна. Тэр дундаа нийслэлчүүддээ соёлыг түгээх …
ШӨНӨ БУУСАН ААДАР: БҮХ ЖҮЖИГЧИДДЭЭ АЛГА ТАШИЦГААЯ
Өрхийн тэргүүн гэр бүлээ бүтэн байлгах ёстой юу? Хайртай хүмүүс чинь эвдрэлцэж, муудалцаж, хайрыг ойлгохоо больчихвол та юу хийх вэ? …
1 Comment
480087 80615An attention-grabbing dialogue is value comment. Im positive that its better to write on this topic, towards the often be a taboo subject but typically persons are not sufficient to speak on such topics. To an additional location. Cheers 575270