Монгол улсын эдийн засгийн хөгжилд аялал жуулчлал чухар үүрэгтэй гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Тиймдээ ч аялал жуулчлалыг хөгжүүлэх, үүнд шаардлагатай бүтээн байгуулалтуудыг хийж байгаа тод жишээ Зайсан орчим болов уу гэж харж байна. “Зайсан хилл” , “Зайсан скүэйр” гээд тухайн орчимд өндөр шилэн барилгууд юу юугүй сүндэрлээд ирлээ. Харамсалтай нь Зайсан толгойн орой хэсэг бол бүр утгаа алдчихжээ. Өнөөх хүүхдийн баяр, улсын баяраар хаа сайгүй хөглөрдөг хятад тоглоом, дардас, шаар хагалдаг байдлыг одоо нэмэлтээр Зайсан толгой дээр гараад харж болох нь. Маш эмгэнэлтэй, ичмээр дүр зураг.
Ядаж түүхэн зургийн үзэсгэлэн, монгол бэлэг дурсгалын зүйлс худалдаалаад зогсож болоогүй юм байх даа. Үүнд анхаарал хандуулах газар нь юу юм бол !!!
Зорьж очсон жуулчид шаар хагалж, тоос тортог болсон хэдэн чихмэл тоглоомоор нүдээ баясгаад буцах нь. Бас болоогүй ээ шонхор шувуутай зургаа даруулвал 3000 төгрөг гэдэг үйлчилгээ ч Зайсан толгой дээр нэвтэрчихсэн байна лээ.
Энэ бүхнээс үзэхэд, төд удахгүй Зайсан толгой “мини тоглоомын талбай” болж, жуулчид “шааран толгой” гэж нэрийдэх нь.
М.Эрдэнэ
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …