Сонгинохайрхан дүүргийн 8, 10, 11, 28 дугаар хороодын дунд Баянхошуу бүсийн аварга шалгаруулах “Үсчин” тэмцээнийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилга дэмжлэгтэйгээр энэ сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Монголын Үсчин гоо засалчдын холбоо /МҮГЗХ/-той хамтран анх удаа зохион явуулсан тус тэмцээнд 29 мэргэжлийн үсчин
-Эрэгтэй засалт
-Эмэгтэй салоны тайралт
-Эрэгтэй спорт үс засалт
-Эмэгтэй сэнсээр хэлбэр оруулж засах гэсэн 4 төрлөөр ур чадвараа сорин өрсөлдлөө. Оролцогчдыг төрөл тус бүр дээр 3 байрт шалгаруулан, гарын бэлэг, мөнгөн шагналаар урамшуулж, мөн оролцсон бүх үсчид болон манекануудад гишүүний гарын бэлгийг гардууллаа.
Тэмцээний ерөнхий шүүгчээр МҮГЗХ-ны тэргүүн, олон улсын шүүгч Ц.Цогзолмаа ажиллаж, мөн Монгол Улсын мастер үсчин Ө.Батцэцэг, Н.Ира, “Абука” сургалтын төвийн мастер багш П.Рагчаадорж, СХД-ийн Үсчин гоо засалчдын холбооны дэд тэргүүн Г.Алтанзул, “Сондор” салоны захирал, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт үсчин Х.Баасансүрэн нар шүүн явууллаа.
Шүүгчдийн зүгээс хэдийгээр захын хороолол ч гэлээ оролцогчдын ур чадвар сайн, өрсөлдөөн ихтэй болж байгааг тэмцээний үеэр онцлон хэлж байв. Энэ удаагийн тэмцээнд мэргэжлээрээ 34 жил ажилласан үсчин оролцож, залуучуудтайгаа ур чадвараа сорин “Эмэгтэй сэнсээр хэлбэр оруулж засах” төрөлд тэргүүн байр эзэлсэн нь олны анхаарлыг татаж байв.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
3 Comments
780480 717202Fairly uncommon. Is likely to appreciate it for people who incorporate community forums or anything, internet site theme . a tones way for the client to communicate. Exceptional job.. 592547
416570 489110As soon as I discovered this website I went on reddit to share some with the enjoy with them. 457873