Засгийн газар яг одоо ээлжит бусаар хуралдаж байна. Тодруулбал, С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн талаар хуралдаж байна гэдгийг эх сурвалжууд онцолж байна. Өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “С.Зоригийн амь настай холбоотой эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан нь тодорхой болж байгаа. Энэ асуудлыг аюулгүй зөвлөлд мэдээлэл өгөх байх. Хоёр тагнуулын ажилтан, энэ бүхнийг зохион байгуулахад гар бие оролцсон хүн хоригдсон. Би сайдын ажлаа авсны дараа нэг хүнийг ажлаас халсан. Энэ бүхэн учиртай. Одоо яг тэр хүн шалгагдаж байгаа. Монголд цаашид үеийн үед 37 оны хэлмэгдүүлэлт хэзээ ч болохгүй гэж бодож байна. Би тэр хоёр яллагдагчтай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хэлсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж амьдардгийг нь харах гэж би очиж уулзсан. Өчигдөр Ч.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ хоёр хүний ар гэрээс Монгол төрийн өмнөөс уучлал гуйж байна, би ер нь уучлалт гуйж байсан хүн биш шүү. Цаашид системийн чанартай өөрчлөлт хийх шаардлагатай байна” гэдгийг хэлсэн. Тэгвэл өнөөдөр дээрх асуудлыг Засгийн газраар хэлэлцэж байгаа аж.
More from Улс төр
ГАДААД УЛСЫН ЭЛЧИН САЙД НАР БОЛОН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮД МОНГОЛ ДЭЭЛЭЭР ГОЁЖЭЭ
XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, …
Ш.АДЬШАА: “МoЭнКо” ХХК-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ӨМНӨ ХУДАЛ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ, НЭР ХҮНДЭД ХАЛДАЖ ЭХЭЛЛЭЭ
Ховд аймгийн Булган сумын нутаг, Хөшөөтийн коксжих нүүрсний бүлэг ордын лицензийг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг "МоЭнКо” компанийн Ховд аймагтай байгуулсан …
НҮБ-ЫН “ДААЛГАВАР”-ЫГ АМЖИЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ГИШҮҮН С.ОДОНТУЯА
УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг НҮБ-ын даалгаврыг биелүүлсэн гишүүн хэмээн тодотгох болжээ. Учир нь хоёр жилийн өмнө НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал …
1 Comment
467071 967464This is going to be a terrific blog, would you be interested in doing an interview about just how you developed it? If so e-mail me! 716765