Монгол улсын гавьяат жүжигчин, Поп дива дуучин Ж.Алтанцэцэг ирэх сарын 8-нд Корпорэйт конвеншн центрт “Хайр гэж...“ шинэ, амьд тоглолтоо хийх гэж байна.
2013 онд хамгийн сүүлд “Алтанцэцэг” тоглолтоо хийснээс хойш үзэгчидтэйгээ ахин уулзаагүй байгаа бөгөөд энэ удаад тэрээр үзэгч олондоо тайлагнах олон шинэ уран бүтээлтэй байгаа ажээ.
МУГЖ Ж.Алтанцэцэгийн тоглолт үргэлж шинэлэг болдог байсан талаар түүний байнгын үзэгчид одоо ч дурсдаг. 2000 оны Улсын циркт тоглосон “Одиссей” тоглолтод хиймэл нуур үүсгэн, завьтай дуулж байсан нь одоо ч дахин давтагдаагүй юм. 2013 оны “Алтанцэцэг” тоглолтоо Монголд анх удаа 3D тайзан дээр хийж байсан нь тухайн үедээ төдийгүй одоо ч шинэлэг байх биз ээ.
Иймд ирэх сарын 8-ны тоглолт олон зүйлээр үзэгчдийн зүрх сэтгэлийг догдлуулж, эмэгтэйчүүдийн баярыг утга төгөлдөр болгоно гэсэн хүлээлт байна. Тоглолтын ерөнхий зохион байгуулалтыг Монголдоо №1 On’n Off продакшн зохион байгуулна. Тоглолтын ерөнхий найруулагч СГЗ Н.Ононбат “Тоглолт дуурь, поп, ардын дуу гэсэн гурван хэсэгтэй болно.
Энэ нь дуучин Ж.Алтанцэцэгийн олон төрлөөр уран бүтээлээ туурвидаг, хосгүй авьяастайг илтгэдэг” хэмээн хэллээ.
МУГЖ Ж.Алтанцэцэг сүүлийн хоёр жил АНУ-д гэр бүлийн хамт амьдарч, “Чингисийн хүүхдүүд” УСК-ны продюсерээр уригдан ажиллаж байгаад эх орондоо иржээ. Өнгөрсөн хугацаанд олон хүмүүнлэгийн ажил хийснийг нь үнэлж Сар шинийн өмнө МММ хүрээлэнгээс “Оны онцлох хүмүүнлэгийн дуучин”-аар тодруулан шагнасан байна.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
3 Comments
544205 295242This really is a right blog for would like to uncover out about this subject. You realize a good deal its almost challenging to argue along (not that I personally would wantHaHa). You truly put the latest spin with a subject thats been discussed for a long time. Fantastic stuff, just fantastic! 301954
36965 591796hi there, your website is discount. Me thank you for do the job 991541