Чуулганы нэгдсэн хуралдаан УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан явуулсан юм.
Гишүүд Байнгын хорооноос гаргасан дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн. Улмаар УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудлаар цахимаар хураах санал хураахад гишүүдийн 61.5 хувийн саналаар дэмжсэнээр цахимаар нууцаар санал хураалаа.
УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөхийг дэмжээгүй гэх Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтээр нууц санал хураалт явуулахад гишүүдийн 66.2 нь татгалзсанаар ийнхүү УИХ-ын дарга М.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.
Ингээд УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр "Би хуулийн дагуу огцорч байна. Энэ хуулийн зүйл заалтаар хэн нэгэн УИХ-ын даргыг огцруулах асуудал ахиж битгий гараасай. Би ямар нэгэн байдлаар сандал ширээтэй зууралдаагүй. Олон ажил алба эрхэлж явлаа. Өгөх үедээ өгөөд явж байсан. Гол нь энэ удаад хуулийн дагуу өгөх ёстой гэж бодсон. Миний удирдаж байсан УИХ-ын үйл ажиллагаа сүүлийн хоёр сарыг эс тооцвол би сайн ажиллаж байсан гэж дүгнэж байна" гэлээ.

Төстэй мэдээллүүд: Улс төр
Нийслэлийн МАН-ын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Нийслэлийн МАН-ын удирдлагууд өнөөдөр намынхаа есөн дүүргийн 120 гаруй ахмадуудтай уулзалт хийж, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар …
Ерөнхий сайд УИХ-ын даргад Г.Занданшатарын нэрийг дэвшүүлжээ
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дөнгөж сая Төрийн ордонд болж байна. Удирдах зөвлөлийн өнөөдрийн хурлаар УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд …
УИХ-ын шинэ дарга томилогдтол чуулганыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргална
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө. Ингэснээр дараагийн даргыг томилтол УИХ-ын чуулганыг хэн удирдах вэ гэсэн асуудал гарч …