Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай цэрэг амиа алдсан. Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр мэдээлэл өглөө.
М.Мөнхшүр “Сайншанд дахь цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг хэргийн дуудлага нэгдүгээр сарын 22-ны өдрийн 17.30 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Тус цэргийн ангид 2018 оны арваннэгдүгээр сард хугацаат цэргийн алба хаахаар ирсэн Эрдэнэт хотод оршин суух 19 настай А амиа алдсан нь тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх шинжилгээний задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр байлдагч А-ийн биед ямар нэг гаднын нөлөө байхгүй хэмээн гарсан. Нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр эсийн шинжилгээ авсан.
Хуульд заасан хугацаа буюу 21 хоногийн дотор дүгнэлтийн хариу гарна. Үүн дээр ямар шалтгаанаар амиа алдсаныг тогтооно” гэсэн юм. Амиа алдсан цэрэг өмнө нь зодуулсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Ар гэрийнхэн болон иргэд бусдад зодуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлийг тавьж байна. Цагдаагийн байгууллага урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөөгүй гэсэн мэдээллийг авсан. Гэхдээ бид ар гэрийнхний гаргаж буй мэдээллийг эцэслэн шалгах үндсэн үүргийнхээ дагуу ажиллана. Мөрдөн шалгах ажилллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.
Мөн уг хэрэгтэй холбоотойгоор зодуулж амиа алдсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тараад буй талаар: Хавтаст хэргийн материалтай хохирогчоор тогтоогдсон хуулийн этгээд хохирогчийн өмгөөлөгч, ар гэрийнхэн танилцана гэсэн заалт бий. Мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн зураг болон ямар нэг баримтыг бусдад буюу олон нийтэд задруулахгүй байх гэсэн хуулийн заалт байдаг. Тухайн зурган дээр үүссэн байгаа зүйл нь цогцост үүссэн хүүрийн толбо. Үүнийг иргэд бусдад зодуулсан, зодуулсны улмаас гэмтэл үүссэн хэмээн ярьж байна. Иргэн амиа алдаад биед нь юүлэгдэж үлдсэн цусыг хүүрийн толбо гэж үздэг. Мөн цагдаагийн байгууллага болон шүүх эмнэлгийн байгууллага иргэн амиа алдсан хэргийн газар очоод хүүрийн толбо дээр нь дарж үзээд хэр хурдан хугацаанд амиа алдсан цагийг тооцдог. Иргэд зургаас бусдад зодуулсан гэсэн ташаа мэдээллийг тарааж байна гэсэн тайлбарыг өглөө.
Эх сурвалж: tv5.mn
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
2 Comments
336283 892394Merely a smiling visitor here to share the adore (:, btw great style and design . 605573
154854 615969This is a appropriate blog for would like to locate out about this topic. You realize a great deal its almost challenging to argue along (not that I personally would wantHaHa). You actually put the latest spin with a subject thats been discussed for a long time. Great stuff, just amazing! 172547