Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа энэ сарын 21-ний өдрөөс Завхан аймагт ажиллаж байна.
Тэрбээр тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзаж УИХ-аар батлагдсан хууль тогтоомж, түүний хэрэгжилтийн талаар танилцуулж, сурталчилснаас гадна өнгөрсөн 2018 оны ажлын тайлангаа танилцуулж, уулзалт зохион байгууллаа. Эхний уулзалт 1 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн Отгон сумаас эхэлсэн бөгөөд иргэд, сонгогчидтой уулзаж, ажлын тайлангаа танилцуулан, бүтээн байгуулалтын зарим арга хэмжээний нээлтийг хийлээ. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа сургуулийн өмнөх насны хүүхэд багачуудыг сургахад үүсээд буй хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор хоёр гэр цэцэрлэг байгуулж өглөө. Мөн Отгон сумын иргэдийн талархлыг хүлээж буй нэгэн үйл явдал болсон нь зургаан жилийн турш төсөв нь шийдэгдэхгүй явсан үүрэн телефон, интернэт нэвтрүүлэх ажлыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа өнгөрсөн жилийн төсөвт суулгаж, энэ жил 550 сая төгрөгийн өртөг бүхий өндөр хурдны интернетийг нэвтрүүлэх ажил хийгдэж дуусч, өндөр хурдны 4G сүлжээ нэвтэрч, хоёр багийн дунд үүрэн телефон утасны сүлжээ орж, нээлтийг хийсэн явдал байлаа. Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн З.Нарантуяа тус сумын шилдгээр шалгарсан хөдөлмөрчдөд шагнал гардуулав.
Дараагийн уулзалт Шилүүстэй суманд үргэлжилж, иргэдтэй уулзалт зохион байгуулан тойргийн нийт бүтээн байгуулалт, бодит нөхцөл байдлыг танилцуулж, сонгогчдын санаа бодлыг сонслоо. Шилүүстэй сумын хувьд 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж байгаа бөгөөд барилгын явц 30 хувьтай байгаа аж. Гүйцэтгэгч “Жавхлан Туэр” компанийн зүгээс “Хавар газар гэсэхээр барилгын ажлаа үргэлжлүүлнэ” хэмээсэн ч УИХ-ын гишүүн З.Нарантуяа хүүхэд багачуудад боловсрол олгох, тэднийг сурч боловсрох эрхээр хангахын тулд цэцэрлэгийн ажлыг яаравчлуулж, чанартайгаар гүйцэтгэн ирэх шинэ хичээлийн жил буюу есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулах шаардлагатай гэдгийг онцоллоо.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа ээлжит уулзалтаа Цагаанчулуут, Цагаанхайрхан, Алдархаан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Сантмаргац, Улиастай зэрэг сумдад хийж, иргэдтэй уулзах юм.
More from Улс төр
ГАДААД УЛСЫН ЭЛЧИН САЙД НАР БОЛОН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮД МОНГОЛ ДЭЭЛЭЭР ГОЁЖЭЭ
XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, …
Ш.АДЬШАА: “МoЭнКо” ХХК-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ӨМНӨ ХУДАЛ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ, НЭР ХҮНДЭД ХАЛДАЖ ЭХЭЛЛЭЭ
Ховд аймгийн Булган сумын нутаг, Хөшөөтийн коксжих нүүрсний бүлэг ордын лицензийг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг "МоЭнКо” компанийн Ховд аймагтай байгуулсан …
НҮБ-ЫН “ДААЛГАВАР”-ЫГ АМЖИЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ГИШҮҮН С.ОДОНТУЯА
УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг НҮБ-ын даалгаврыг биелүүлсэн гишүүн хэмээн тодотгох болжээ. Учир нь хоёр жилийн өмнө НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал …
4 Comments
Like!! I blog quite often and I genuinely thank you for your information. The article has truly peaked my interest.
I simply want to tell you that I am just all new to blogging and site-building and actually liked your blog site. Probably I’m likely to bookmark your blog . You definitely have great articles and reviews. Thanks for revealing your web site.