Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” цогцолборт болсон. Тус барилдааны үеэр Улсын аварга Н.Батсуурь, Аймгийн арслан Б.Лхагвадоржтой оноолт таарч, түүнийг ар дагзаар нь хүчтэй унасан нь цахим орчинд цацагдаж, олны дургүйцлыг нэлээдгүй хүргэсэн.
Гэвч тэрбээр энэ талаараа "Барилдааны явц, давахад л тийм зүйл болсон. Би санаатай тийм зүйл хийгээгүй. Дүү хүү унахдаа биеэ хэт сулласан юм билээ. Дараа нь зүгээр босоод тахимаа өгсөн. Барилдааны үйл явц, хөндлөнгөөс харах хоёр чинь тэс өөр зүйл. Аархсан, илүүрхсэн зүйл байхгүй. Зөөлөн унагасан" гэх тайлбарыг өгсөн байна.
Харин Аймгийн арслан Б.Лхагвадорж, "Миний бие зүгээр. Барилдааны үеэр биеэ сулласнаас хүзүүгээрээ эвгүй унасан. Рентгэн зураг авахуулах гээд эмнэлэг дээр явж байна. Тэрнээс биш Н.Батсуурь аваргатай янз бүрийн асуудал болоогүй" гэх тайлбарыг өгч байсан ч тэрбээр өнөөдөр эмнэлэгт үзүүлэхэд толгой доргисон, хүзүү суулттай гэсэн эмнэлгийн дүгнэлт гарчээ. Улмаар 7-14 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байна.
Б.Аз
Эх сурвалж: Zaluu.com
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
2 Comments
954840 809350Thanks for blogging and i enjoy the weblog posting so no public comments.,,,,,,,,,,, 558402
250790 526330great post. Neer knew this, thanks for letting me know. 171578