Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн цэргийн тоо бүртгэлийн ажлыг энэ сарын 4-21-ний өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд байгуулах гэж байна.
Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл бэлтгэл офицер, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд 50 нас хүртэл хамрагдах аж.
Цэргийн албаны тухай хуульд:
Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.
Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ хэмээн заасан байдаг.
Цэргийн бүртгэлд тус хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэн хамрагдахгүй гэж заасан байдаг. Тиймээс цэргийн бүртгэлд хамрагдах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээдэг байна.
Нийслэлийн Цэргийн штабаас 2019 онд “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн батлан хамгаалах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх жил” хэмээн тодорхойлж
- Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах бэлтгэлийг хангах
- Төрийн болон албаны нууцын тухай хуулийг хэрэгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг чанд сахих
- Төрийн батлан хамгаалах үйлчилгээний чанар, үр ашгийн дээшлүүлэх
- Албан тушаалтнуудын цэргийн бүртгэл, сургалтыг зохион байгуулах, эх орноо батлан хамгаалах бэлтгэлийг хангуулах
- Цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний сахилга хариуцлага, ёс зүй, цэргийн мэдлэг, дадлагыг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллахаар төлөвлөжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
More from Нийгэм
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
“УЛААНБААТАР ХОТЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН ХЭСГИЙН V ДУГААР ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих …
1XBET НЭГДСЭН УАШТ-Д ОРОЛЦСОН ХОЛБОО БҮРТ 15 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
Спортын бооцоот тааврын 1ХBet Mongolia компани спорт холбоодыг дэмжих 1xBet Charity foundation хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд тус компани …
3 Comments
671085 729337Largest lover messages were created to share it along with your and gives honour with the bride and groom. Very sound systems facing unnecessary throngs of folks really should take into account each of our valuable concept of all presenting, which is ones trailer. finest man toasts 675584
211268 459573Should you are viewing come up with alter in most of the living, starting point generally L . a . Weight reduction cutting down on calories platform are a wide stair as part of your attaining that most agenda. weight loss 813791