Төв Азийн Туркменистан улсад шинэ оны эхний өдрөөс согтууруулах ундааны эсрэг хатуу хууль хэрэгжиж эхэлж байна.
Муслим иргэд давамгайлсан 5.6 сая хүн амтай энэ улсад нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн галт тэрэг, нисэх онгоц, усан онгоц зэрэг тээврийн хэрэгслүүдэд болон спортын байгууламжуудад архи хэрэглэхийг хатуу хориглож байна. Мөн бүх нийтээр амардаг баярын бүх өдрүүдэд согтууруулах ундаа зарахыг хоригложээ.
Цаашлаад 2021 оноос эхлэн Бямба, Ням гарагуудад бар, ресторанаас бусад бүх газруудад согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох юм.
Туркменистаны хэмжээгүй эрхт ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов спортод дуртай нэгэн бөгөөд өөрийгөө олон төрөлд гарамгай болохыг ард түмэндээ байнга харуулдаг.
Тэрээр Туркменистаны иргэдэд спортоор хичээллэхийн ач тусыг байнга сурталчилдаг бөгөөд 2025 онд тамхи татдаггүй үндэстэн болох амлалт өгөөд байгаа юм.
Эх сурвалж: Associated Press
More from Нийгэм
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
“УЛААНБААТАР ХОТЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН ХЭСГИЙН V ДУГААР ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих …
1XBET НЭГДСЭН УАШТ-Д ОРОЛЦСОН ХОЛБОО БҮРТ 15 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
Спортын бооцоот тааврын 1ХBet Mongolia компани спорт холбоодыг дэмжих 1xBet Charity foundation хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд тус компани …
1 Comment
778016 992269There is noticeably big dollars to realize about this. I suppose you made specific good points in functions also. 896550