Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр үндэснийхээ хэмжээнд улсын аварга шалгаруулах тэмцээнээ тасралтгүйгээр өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангиллуудаар зохион байгуулсаар ирсэн билээ. Харин 25 жилийн ойн хүрээнд “Сүмо 25” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдаан мөн хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн дунд ч “Миний мэдэх сүмо 25” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарласан юм. Мөн үүнээс гадна өнөөдөр Буянт ухаа спорт цогцолборт Монголын сумо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Аймгийн арслангаас дээш цолтой “Шилдэгийн шилдэг хүчит 64 бөхийн барилдаан”-ыг зохион байгуулж байна. Шилдэгийн шилдэг хүчит 64 бөхийн барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, Улсын харцага О.Хангай, Улсын арслан Р.Пүрэвдагва нараар ахлуулсан чансаа өндөр 64 бөхийн барилдаан яг одоо болж байна. Мөн тус цогцолборт өнөөдөр урлаг соёлын оддын 16 бөхийн барилдаан мөн болж байна. Тодруулбал, МУСТА дуучин Д.Намсрайноров, МУСТА дуучин Б.Болд, Гэрэлчулуун, Э.Чинбаяр, дуучин ноён Бондгор тэргүүтэй шилдэг 16 урлаг соёлын оддын барилдаан болж байна. “Шилдэгийн шилдэг хүчит 64 бөхийн барилдаан”-ы үеэр үзэгчдийн дунд 10 азтан шалгаруулах бөгөөд супер азтан 1 сая төгрөг, удаах 4 азтан тус бүр хагас сая төгрөг, азтай таван үзэгч тус бүр 200 мянган төгрөг хожих юм байна. Монголын сумо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажил болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар Монголын сумо бөхийн холбооны Ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаяраас тодрууллаа.
-Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой хүрээнд чансаа өндөр 64 бөхийн барилдаан болж байна. Ер нь 25 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа томоохон ажлуудын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Монголын сүмо бөхийн холбооноос чансаа өндөр 64 бөхийн барилдааныг зохион байгуулж байна. Танхим дүүрэн бөхийн хорхойтон, бөхөд хайртай монголын ард түмэн хүрэлцэж ирсэн байна. Манай бөхчүүд Япон улсад маш амжилттай барилдаж байна. Нийтдээ 50 орчим бөх очиж барилджээ. Манай зарим аварга, нэртэй бөхчүүд зодог тайлаад ирсэн ч гэсэн эх нутагтаа олон салбарт хөрөнгө оруулалт хийж, ажиллаж байгааг хараад анхдагч бөхийн хувьд маш их баяртай байгаа.
Манай улсад зохион байгуулагдсан ДАШТ маш том үлгэр жишээг үзүүлсэн. Буянт ухаа спорт цогцолборт 2 өдөр үргэлжилсэн тус тэмцээнийг 2 өдрийн турш 5000 үзэгчтэй байснаараа Дэлхийн сүмо бөхийн холбооны түүхэнд дээд амжилт болж үлдсэн. Монголчууд бөхдөө хайртай юм байна гэдэг үлгэр жишээг Японы болон дэлхийн сумо сонирхогчдод харуулж чадсан. 25 жилийн ойн хүрээнд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь өнөөдөр болж байгаа чансаа өндөр 64 бөхийн барилдаан байгаа юм. Мөн урлаг соёлын алдартанууд ирж барилдаж байгаа нь бөх сонирхогчдод нэлээд сонирхолтой болж байгаа байх. Мөн бага насны хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зохион байгуулсан. Хүүхэд багачууд ч гэсэн маш идэвхитэй оролцож 300 гаруй зураг явуулсан.
-Энэ 25 жилийн хугацаанд Монголоос 4 аварга мөн эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн олон сайхан бөхчүүд төрөн гарсан. Эргээд харахад манай бөхчүүдийн онцлог давуу тал болон Японы сүмо бөхөд эзлэх байр суурийн талаар дүгнэж хэлэхгүй юу?
-Надаар хэлүүлэхгүйгээр манай бөх сонирхогчид сайн мэдэж байгаа. Бидний өвөг дээдэс 800 гаруй жилийн өмнө Япон орон руу хоёр удаа очиж байсан. Тухайн үедээ дайралт хийгээд хар салхинд нэрвэгдээд амжилттай болж чадаагүй. Харин өнөөдөр соёлын хувьсгалаар бол манай залуучууд Японыг эзэлсэн. Үүнд маш их баяртай байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд манай бөхчүүд чансаа өндөртэй барилдаж байна. Цаашдаа ч гэсэн Монгол бөхчүүд ноёрхох болов уу гэж бодож байгаа. Яагаад гэвэл дараа дараагийн залуу үеэ маш сайн бэлдэж байгаа. 6, 7 настай хүүхдүүд хүртэл бэлтгэл хийж байна. Манай бөхчүүд амжилттай барилдаж байгаа энэ гүүрээр дамжуулж, соёл боловсролын маш их хөрөнгө оруулалт хийгддэг.
-Манай бөхчүүдийн амжилттай барилдаж байгаа гол шалтгаан нь юу байна вэ. Японы сүмо бөхчүүдээс манай бөхчүүд юугаараа ялгардаг вэ?
-Маш олон ялгаа байгаа. Монголын бөхчүүд хар багаасаа морио унаад, түлээ модоо хагалдаг шүү дээ. Үндсэндээ байнгын бэлтгэлтэй байдаг. Японы хүүхдүүд дулаан байранд амьдардаг. Идэх хоол, мөнгө төгрөг нь бэлэн байдаг. Анх очоод барилдаж эхлэхэд л энэ ялгаа их харагддаг. Сүүлийн үед монгол хүүхдүүд их Японжих тал руу ороод байгаа. Үүнд бас их анхаарах хэрэгтэй. Аль болох нүүдэлчин өв соёлыг хадгалж үлдэх, зааж өгөх хэрэгтэй. Мөн боловсролын салбар ч гэсэн үүнд анхаарах хэрэгтэй.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
1 Comment
832308 34906Outstanding post, I conceive men and women need to larn a great deal from this weblog its extremely user friendly . 976375