Монгол улсад үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байна. Иймээс Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо /МЖХЭХ/ ТББ-аас санаачлан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Гадаад харилцааны яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо, ХҮИС-тай хамтран арванхоёдугаар сарын 6-7-ны ѳдрүүдэд “ИХ ХҮРЭЭ-2018” үндэсний худалдаа эрхлэгчдийн чуулганыг зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ-аас хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд хурлын үеэр "Манай улсад гадны маш олон сүлжээ дэлгүүрүүдийг оруулж ирдэг хирнээ дотоодын худалдаа үйлчилгээний салбарыг тэр чигт нь орхигдуулсан. Энэхүү салбар нь Монгол Улсын нийт хүний нөөцийн 15%-ийг бүрдүүлдэг. ЖДҮХС-аас ямар нэгэн хөнгөлттэй зээл олгох ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй байсаар байна. Хэрэв зээл авах боломж олговол ажил эрхлэлт нэмэгдэж, эдийн засагт тодорхой хувь нэмэрээ оруулахад бодлогын хүрээнд цогцоор нь шийдэх хэрэгтэй" гэдгийг онцлон хэлж байв. Баярын өдрүүдэд долларын ханш огцом өсдөг нь худалдаачдийн нуруун дээр маш том ачаа болдог талаар тэд онцоллоо. Худалдаачдад банкнаас маш өндөр хувийн зээл олгодог нь цаашид өсөн дэвжихийг хааж байгаа асуудал юм. Учир нь тэдний энэ их хүү төлж байгаа байдал зээлээс зээлийн хооронд амьдрах боломж руу түлхэж байгаа хэрэг болж байна гэв. Хэвлэлийн хурлын үеэр тус салбарт тулгамдаад буй асуудлыг олон нийтэд хүргэх зорилгоор болон 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс төлөөлөл иржээ.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
2 Comments
960921 385009This style is incredible! You surely know how to maintain a reader amused. Between your wit and your videos, I was almost moved to start my own weblog (effectively, almostHaHa!) Wonderful job. I truly loved what you had to say, and much more than that, how you presented it. Too cool! 645474
706885 543927Wahhhh,!! I dnt think its food thats making her tummy groww!!|tiitaBoo| 481689