ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ухуулга, нөлөөллийн “Цахим орчинг зөв болгоё” аяныг 11 дүгээр сарын 01-ээс эхлүүлж байна.
Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талын ажлыг зохион байгуулахаас гадна цахим орчинд эерэг мэдээний давалгааг өрнүүлж, зөв хэрэглээний ойлголтуудыг өгөх, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэг олгох, иргэдийн оролцоотой аливаа гэмт хэрэг, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэх юм. Аян 11 дүгээр сарын 21-ийг дуустал үргэлжлэх аж.
Дашрамд сонирхуулахад сүүлийн таван жилийн хугацаанд гэхэд Монгол Улсад интернет хэрэглэгчдийн тоо 4.5 дахин нэмэгдэж, 2012 онд дөнгөж 654 мянга байсан уг тоо өнгөрсөн онд 2.9 саяд хүрсэн судалгаа гарчээ. Монгол Улс өнөөдөр цахим хэрэглээгээрээ Азидаа нэгт, дэлхийд 10 дугаар байрт жагсах болсон нь цахим хэрэглээ төсөөлснөөс илүү хүрээ, хэрэглээг хамарч байгааг харуулж байна.
Гэвч цахим орчинд бусдын нэр төрийг санаатайгаар үндэслэлгүй гутаан доромжлох, буруу ташаа мэдээллээр олон нийтийг турхирах, төөрөгдүүлэх, албан эх сурвалжгүй, баримт нотолгоогүй мэдээлэл их явах болсон нь иргэдийг гэмт хэргийн хохирогч болгох, хүүхэд залуусыг буруу, хорт зуршил руу уруу татах үйлдлүүд ихээр гарах болсон.
Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас санаачлан хүүхэд, залуучуудыг цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, бууруулах зорилгоор “Unfriend” хөдөлгөөнийг зохион байгуулж байсан. Тэгвэл “Unfriend” хөдөлгөөний үргэлжлэл болгон “Цахим орчинг зөв болгоё” хэмээх дараагийн аянг өрнүүлж байгаагаараа онцлог юм байна.

Төстэй мэдээллүүд: Нийгэм
Түлш ачиж явсан машин унаж, зургаан тонн түлш асгарчээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн "Чингисийн хаалга" гэдэг газар Улаанбаатараас Хэнтий аймгийн Батноров сумын чиглэлд шатах, тослох материал тээвэрлэж …
Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ
Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагва улсын аварга Н.Батсууриар долоо давж, улсын арслан Ц.Содномдорж, улсын аварга С.Мөнхбатаар долоо …
Сонгинохайрхан дүүргийн МАН 500 гишүүнээр эгнээгээ өргөтгөв
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойг тохиолдуулан Сонгинохайрхан МАН-аас шинэ гишүүн элсүүлэх арга хэмжээг энэ сарын 2-ны өдөр зохион …