УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2019 оны төсөв болон дагалдах хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байна.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлыг жагсаалтыг танилцуулж ирэх оны төсвийн тухай хуулийг өнөөдөр эцэслэн батлахыг мэдэгдлээ. Учир нь Засгийн газраас энэ сарын 8-нд тохиож буй Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг бүх нийтийн амралтын өдөх болгохын зэрэгцээ 9-ний Баасан гарагт мөн бүх нийтээр үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргасан. Ингэснээс арваннэгдүгээр сарын 9-ний Баасан гарагийн ажлын өдрийг дараа долоо хоногийн 17-ны Бямба гарагт нөхөхөөр болсон билээ.
Төсвийн тухай хуулиар дараа оны төсвийн тухайн жилийн арваннэгдүгээр сарын 15-наас өмнө УИХ-аас батлахаар заасан байдаг. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу Пүрэв, Баасан гарагт хуралддаг. Тиймээс ирэх долоо хоногийн чуулган хуралддаг өдрүүд бүх нийтийн амралтын өдөр таарч байгаа тул ирэх оны төсвийг батлах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгааг УИХ-ын дарга мэдэгдлээ.
Мөн хэлэлцэх асуудлыг дараалал танилцуулсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын бүлгийг байлцуулж ирэх оны төсвийг батлах санал гаргав. Харин УИХ-ын дарга "Би АН-ын бүлгийг хуралдаандаа оролцоно уу гэсэн албан бичиг өгсөн. Гэвч хариу алга байна" гэлээ.
Ийнхүү 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдах хуулиудын төслийг эцэслэн батлахаар УИХ-аар хэлэлцэж байна.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
3 Comments
865469 104267Hi this really is somewhat of off topic but I was wondering if blogs use WYSIWYG editors or in case you need to manually code with HTML. Im starting a weblog soon but have no coding understanding so I wanted to get guidance from someone with experience. Any support would be greatly appreciated! 520633
235953 375818A person essentially support to make seriously articles I would state. This is the initial time I frequented your website page and thus far? I surprised with the research you made to make this certain publish incredible. Wonderful job! 987318